Улаанбаатарт 8-10 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-04-12 09:33:39

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 1-6 хэм, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт: Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ