Нэгж талбайгаас 120,5 центнер төмс хураан авч байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-04 10:10:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төмс, хүнсний ногоо тариаланчид энэ намар нэгж талбайгаас 120,5 центнер ургац хураан авч байна. Аймгийн хэмжээгээр 500 гаруй өрх, аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг юм.

Одоогоор 353,3 га-гаас төмс хураахаас 307,5 га талбайн ургацыг хурааж төмсний ургац хураалт 87,0 хувьтай байна. Харин 492,3 тонн хүнсний ногоо хурааж, ургац хураалт 72,1 хувьтай байгаа аж. Орхон, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн суманд төмс, хүнсний ногооны ургац хураалт дуусаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ