Жастин Биберийн хуримын чимэглэл сая орчим ам.доллараар үнэлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 14:25:37

МОСКВА. /РИА Новости/.  Өнгөрсөн даваа гарагт хуримаа хийсэн Канадын дуучин Жастин Бибер, Америкийн загвар өмсөгч Хейли Болдуин нарын хуримын чимэглэлийн зардал 750 мянга орчим ам.долларт хүрсэн тухай “Daily Mail” сонин мэдээлэв.


Түүнчлэн сүйт бүсгүй Хейли Болдуины гарандаа зүүсэн том алмазан шигтгээтэй бөгж нь 500 мянган ам.долларын өртөг бүхий бөгж байсныг хэвлэлийнхэн хэдийнээ анзаарчээ. Мөн ээмэг болон Жастин Биберийн үнэт чулуугаар чимэглэсэн шүдний гоёлыг 250 мянган ам.доллараар үнэлжээ. Хуримын ёслолын дараа залуу хосууд хувийн нисэх онгоцоороо Лос Анжелес дахь гэр рүүгээ буцсан байна. 

Холбоотой мэдээ