Тулгууртай харайлтад хоёр дахь удаагаа дэлхийн аварга болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 09:49:30

ДОХА. /TASS/. Катарын Доха хотноо үргэлжилж буй буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тулгууртай харайлтын төрөлд Америкийн тамирчин Сэм Кендрикс түрүүлжээ.


Өдгөө 27 настай тамирчин С.Кендрикс 5.97 метрийн амжилт үзүүлжээ. Тэмцээний хоёрдугаар байранд олон удаагийн оролдлого хийсэн Шведийн тамирчин Арманд Дуплантис оржээ. 5.87 метрийн үр дүнг харуулсан Польшийн тамирчин Петр Лисек гуравдугаар байрын эзэн болсон байна.


2016 оны олимпын наадамд Кендрикс хүрэл медалийн  эзэн болж байснаас гадна 2017 онд дэлхийн аварга болж байсан аж. 

Холбоотой мэдээ