Өдөртөө 5-7 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-02 07:11:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд хур тунадас орохгүй, үүлэрхэг байна. Салхи баруун хойноосоо секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхааруулж байна.


2019 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ