“Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” аяны нээлттэй өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-01 21:35:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь банкны салбарууд, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сантай хамтран “Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” аяны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хадгаламжийн даатгалын корпорацийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Туяацэцэг, мэдээллийн мэргэжилтэн М.Баярсайхан, Зээлийн батлан даалтын сан, Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Жаргалмаа болон банкны салбарын ажилтнууд, банкны түншлэгч  төрийн байгууллагуудын удирдлагууд, иргэд, харилцагчид оролцжээ.
Өдөрлөгийн үеэр Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан, банкны салбаруудын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийсэн байна.
Мөн орон нутгийн банк болон санхүү эдийн засгийн харьяа байгууллагуудын холбогдох ажилтнууд, удирдлагуудад “Хадгаламжийн даатгалын систем, түүний ач холбогдол”, “Зээлийн батлан даалтын сангийн тухай, батлан даалтад хэрхэн хамрагдах вэ?” сэдвээр сургалт хийж, Монголбанкны салбараас банкаа хэрхэн зөв сонгох талаар ойлголт өгсөн ажээ.

Холбоотой мэдээ