Спортын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-01 11:53:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БСУГ-аас Монголын багш нарын баярын 53, Дэлхийн багш нарын 25 дахь өдрийн хүрээнд багш нарын аварга шалгаруулах спортын нэгдсэн үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.  

Тэмцээнд 19 сумын сургууль, цэцэрлэгийн багш нар гар болон сагсан бөмбөг, буухиа, шатар, даам, теннис гэсэн 6 төрлөөр, СӨБ-ын багш нар гар бөмбөг, буухиа, даам, теннис, дартс зэрэг 5 төрлийн тэмцээнээр өрсөлдөж дүнгээ гаргасан байна. Мөн ахмад багш нарын дунд спортын 4 төрлөөр тэмцээн зохион байгуулжээ.

Уг тэмцээний зорилго нь аймгийн боловсролын байгууллагуудын дунд спортын шилдэг сургуулийг тодруулах, аймгийн багш нарын шигшээ баг тамирчдыг бүрдүүлэх, харилцан суралцах, баг тамирчдын амжилтыг ахиулах, хамт олны эв нэгдлийг хангахад оршжээ. Нийт цэцэрлэгийн 32, сургуулийн 23, нийт 57 баг оролцсоноос “Шилдэг сургууль”-иар Спортын сургалттай 5-р сургууль шалгарч, 2 3 дугаар сургууль удаах байруудад оржээ.

Харин “Шилдэг цэцэрлэг”-ээр 1-р цэцэрлэг тэргүүлж, 3, 11-р цэцэрлэг дараах байруудад орсон байна. 

Холбоотой мэдээ