Илон Маск сансрын аялалд зориулсан хөлгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 09:56:25
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Space X” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск Сар болон Ангараг гараг руу хүмүүсийг илгээх сансрын хөлгөө танилцуулжээ.


“SpaceX” компани "Starship" сансрын хөлгөө бямба гаргийн орой АНУ-ын Техас муж улсын Бока-Чика тосгонд танилцуулжээ. Танилцуулгын үеэр сансрын хөлгийг зургаан сарын хугацаанд сансрын тойрог замд оруулах, Сар болон Ангараг гараг дээр газардах зэргийг харуулсан богино хэмжээний дүрс бичлэг үзүүлсэн байна.


“Хүмүүсийг сансарт аялуулж эхэлснээр бидний хувьд чухал ач холбогдолтой нээлт болно” гэж И.Маск мэдэгджээ. Олон арван хүнийг Сар болон Ангараг гарагт хүргэх зориулалтаар бүтээсэн сансрын хөлөг нь 50 метр өндөр бөгөөд И.Маскийн аварга хэмжээтэй /118 метр/ сансрын хөлгийн талтай тэнцэх аж.


https://www.youtube.com/watch?v=-aGISgOB6n0

Холбоотой мэдээ