Гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-09-25 11:57:58

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэг, хоёрдугаар багийн гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил есдүгээр сарын 23-наас эхэлллээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан гэр хорооллын дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд айл өрхийг цэвэр усны шугамд холбох, шинээр зургаан цэгт ухаалаг худаг барих, 1000м3 усан сан насос станц, цэвэршүүлэх дэд станцын барилгын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Ажлыг “Санжат” ХХК хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд тус компани 1995 оноос тасралтгүй 24 жил дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ингэснээр Сүмбэр сумын айл өрхүүд цэвэр усаа дэргэдээсээ  хэрэглэх боломжтой төдийгүй орон сууцны айл өрх шиг тохитой орчинд аж төрөх боломж бүрдэнэ.


Холбоотой мэдээ