Иран Их Британийн Ерөнхий сайдыг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-24 11:34:30

ТЕХРАН. /Xinhua/. Саудын Арабын нефтийн байгууламжуудад болсон халдлагад Иран холбоотой хэмээн үзэж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэнтэй холбогдуулан түүнийг шүүмжилсэн мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн яам гаргажээ.


“Их Британийн Засгийн газар Ираны эсрэг хий дэмий оролдлого хийхийн оронд Йемен иргэдийн эсрэг ашиглаж буй хөнөөлт зэвсгүүдийг Саудын Арабад нийлүүлэхээ зогсоох хэрэгтэй” гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави мэдэгдсэн байна.


Есдүгээр сарын 14-нд болсон халдлагын хариуцлагыг Иран хүлээх хэрэгтэй гэж Б.Жонсон даваа гарагт мэдэгджээ. Уг халдлагын хариуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ болон Саудын Арабын эрх баригчид уг халдлагад Ираныг буруутгаж буйгаа хэдийн илэрхийлсэн юм. Харин Ираны эрх баригчид уг мэдээллийг няцаажээ. 

Холбоотой мэдээ