“Архангай АЗЗА” ТӨХК өвлийн бэлтгэлээ 100 хувь хангажээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-23 15:39:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай АЗЗА”ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Өндөр-Улаан сумын Шарбулагийн даваа, Хоёр даваа,  Цагаан даваа зэрэг цас их унаж шуурч, зорчих хэсэг хаагддаг газруудад үнс шаарга болон хайргаар 48м3 овоолго хийж, цас хайлуулах бодис болох давсыг 50тн нөөцөлсөн байна. Өндөр-Улаан сумын Донгой баг болон аймгийн төвдөө шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж, өвлийн бэлтгэлийг 100 хувь хангаад байна.

Тус компани энэ оны 3-р улирлын байдлаар А 0602 дугаартай Хархорин Цэцэрлэг чиглэлийн авто замын өөрийн хариуцан ажилладаг 96-120,5км-т хучилтын нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор нөхөөс хийж, зурвас газрын цэвэрлэгээ болон гүүр хоолойд үүссэн хогийг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээг шинээр суулгаж, хуучныг сэргээн засварлажээ.

Мөн А 0603 дугаартай Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн авто замын 2.2-9.6км Цагаан давааны хайрган замд хэв дүрс гарган засварлах ажлыг сард 2-3 удаа хийж байна гэлээ. Мөн 99-101 км-т Шарбулагийн даваа, 2.2-9.6км-т Цагаан даваанд хайрга нэмж засварлах ажлыг хийжээ.

“Архангай АЗЗА”ТӨХК нь А 0602 дугаартай Хархорин Цэцэрлэг чиглэлийн авто замын /Цэнхэрийн гүүрнээс Архангай аймгийн төв хүртэл 24.5 км/, А 0603 дугаартай Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн авто замд /МТ-ШТС-ын уулзвараас Шарбулагийн даваа хүртэл/ 100км, Лүн-Дашинчилэн чиглэлийн замд 22.4 км замын засвар арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

Холбоотой мэдээ