“Thomas Cook” компани дампуурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-23 13:02:49

ЛОНДОН. /BBC/. Их Британийн аялал жуулчлалын томоохон компани болох “Thomas Cook” санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас дампуурсан талаар тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлжээ.


178 жилийн түүхтэй “Thomas Cook” компани зээл авсан банкуудынхаа шаардлагаар 250 сая ам.долларын сан босгохыг оролдсон боловч бүтэлгүйтсэн байна.


Thomas Cook” компанийн нислэг, амралт зэрэг бүх захиалгыг цуцаллаа гэж Иргэний агаарын тээврийн удирдах газраас даваа гарагийн өглөө мэдээлжээ.


Үүнтэй холбоотойгоор Их Британийн Засгийн газар 150 мянга гаруй зорчигчийг эх оронд нь эргүүлэн авчрах хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ