Улаанбаатар 23-25 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-09-22 12:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ