Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 13:40:47
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. БНХАУ, БНСУ зэрэг орнуудын томоохон гар утас үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор “Apple” компани шинэ загварын “iPhone” утасны худалдаагаа Японы зах зээлд баасан гаргаас эхлүүлнэ.


Шинэ загварын “iPhone 11” болон илүү хурдан процессортой, шинэ камерын системтэй “iPhone 11 Pro” болон “Max” загварын ухаалаг утаснууд Японы зах зээлд 690-1100 ам.доллароор худалдаалагдах аж.


Үүнээс гадна энэ сарын 30-наас том дэлгэцтэй шинэ загварын “iPad”-ийн худалдааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ