Сумын тэргүүний баг шалгаруулах урлаг, спортын наадам эхэллээ

Фото
185@montsame.mn
2019-09-19 23:36:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтан гадас одонт Цогт сумын ИТХ, ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын тэргүүний баг шалгаруулах урлаг, спортын наадам есдүгээр сарын 19-ний өдөр “Алтан намар-2019” үзэсгэлэн худалдаагаар эхэллээ.

Иргэдийнхээ санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг бодлого шийдвэрт тусгах, идэвх оролцоог сайжруулах, урлаг спортоор дамжуулан эерэг хандлагыг бий болгох, урлаг спортын авьяас чадварыг нь дэмжин хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажээ.

Наадамд тус сумын Баянтоорой тосгон, Баян-Өндөр, Рашаант, Баян-Уул, Далан, Гэгээт, Төгрөг багийн иргэд хөдөлмөрчид оролцож байгаа юм. Тэд гурван өдрийн турш өөрсдийн авьяас чадвар, хийсэн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх гэнэ.