Сүмбэр сумын усан спорт сургалтын төв сардаа 400-500 хүнд үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 14:34:40

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Усан спорт сургалтын төв сардаа 400-500 хүнд үйлчилдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь 6-17 насны хүүхдүүд аж.

2013 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн сургалтын төв 2017 онд урсгал засвар орж байжээ. Эдүгээ тогтмол ажиллаж байна.

Усан бассейн 25 метрийн урттай, зургаан метр өргөнтэй. Гүн нь 1.5 метр.Хорин дөрвөн цагийн туршид усаа цэвэршүүлж эргүүлээд ашигладаг онцлогтой бассейн Сүмбэр сумынхны чөлөөт цагаа өнгөрөөх чухал газар болжээ.

Сүмбэрийн тамирчид 2015 оноос усан спортын улсын аварга шалгаруулах өсвөр болон насанд хүрэгчдийн тэмцээнээс тогтмол медаль авч амжилттай ажиллаж байгаа талаар усчин аврагч, дасгалжуулагч Б.Батмөнх ярив.

Анхан шатны сургалт том хүн 60000, хүүхэд 30000, давтан сургалт том хүн 40000, хүүхэд 20000 бол цагаар хичээллэх үед том хүн 7000, хүүхэд 4000 мянган төгрөгөөр хиээллэдэг. Тус сургалтын төв нь аймгийн БТСГ-ын харьяанд ажилладаг бөгөөд одоогоор дөрвөн орон тоотой ажиллаж байна.

Уг нь зардал төсөв нь хүрэлцдэг бол арваад орон тоотой ажиллах боломжтой гэж албаны хүн өгүүлсэн. 

Холбоотой мэдээ