Алдарт багш, ахмад бүжигчин хоёр “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хүртлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-19 17:36:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ нутгийн хойч ирээдүй, хөгжин буй эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхах эрдэм мэдлэг төгс залуу үеийг 60 жилийн түүхэн хугацаанд нэр төртэйгөөр бэлтгэсэн оюун билэг төгс боловсрол, соёл урлагийн салбарынхны түүхэн ой энэ өдөр тохиож байна.

Аймгийн төв Партизаны талбайд 17 сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд нэгэн жарны үүх түүхээ дэлгэн, ард иргэд, аймаг орон нутгийн удирдлагуудад сонирхуулсан үзэсгэлэнгээ дэлгэжээ. Мөн аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын танхимд УИХ-ын гишүүнээс эхлэн аймгийн удирдлагууд, салбарын үе үеийн төлөөлөл, урлаг соёлын алдартнууд хуран цуглаж шагналын хур буулаа.

Энэ өдрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн багш, Монгол Улсын шилдэг багшаар хоёр удаа шалгарсан Д.Далайцэрэн, “Сэлэнгийн долгио” чуулгын ахмад бүжигчин Б.Дэлгэрцэцэг нар шагнуулав. Намтар баян 60 жилийн түүхээ бичиж буй аймгийн БСУГ-аас ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхөлж, талархал хадгалуулав.

Холбоотой мэдээ