Цагаачдын тоо 51 саяар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Цагаачдын тоо 272 саяд хүрсэн гэж НҮБ мэдээллээ. Тус
байгууллагын мэдээлснээр, энэ оны байдлаар Европт хамгийн их цагаач буюу 82
сая, Хойд Америкт 59 сая, Хойд Африк болон Баруун Азид 49 сая цагаач байгаа аж.
"Цагаачдын тоо 2019 онд 272 саяд хүрснийг 2010 оныхтой харьцуулахад 51 саяар
илүү байна. Одоогоор цагаачдын тоо дэлхийн хүн амын 3.5 хувийг эзэлж байна.
2000 онд энэ үзүүлэлт 2.8 хувь байжээ” хэмээн НҮБ-ын эдийн засаг, нийгмийн
асуудал хариуцсан газрын тайланд дурджээ.