Гарын судасны дүрсээр хүнийг алсаас таних систем боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 11:27:01

ШАНХАЙ. /TASS/. Гаран дээрх судасны давтагдашгүй дүрслэлээр алсаас хүнийг таних технологийг Хятадын судлаачид боловсруулжээ. Цаашид энэхүү технологи нь QR-код болон нүүр царай таних технологийг орлож магадгүй юм гэж зохион бүтээгчид үзэж байна.


Хиймэл оюун ухаан дээр үндэслэн боловсруулсан “AirWave” хэмээх нэртэй энэхүү технологи нь том судаснууд болон хялгасан судаснуудын байрлалыг ялгах чадвартай аж. Өөрийгөө таниулахын тулд хэрэглэгч гараа далайхад л хангалттай гэнэ.


“Арьсан дор байдаг гол судсууд болон хялгасан судсууд нь давтагдашгүй бөгөөд том хотын автозамын системээс илүү нарийн төвөгтэй юм. Энэхүү технологи нь гуч хүрэхгүй секундын хугацаанд тэрбум хүнээс ганцхан хүний гарыг зөв таниж чадах юм. Йимэрхүү технологиуд нь алсдаа бэлэн мөнгө, банкны карт, QR-код хийгээд санхүү, нийтийн тээвэр, олон нийтийн аюулгүй байдлын салбарт өргөн хэрэглэгдэх боломжтой юм ” хэмээн  Melux компанийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч Се Цинлу ярьсан байна. 

Холбоотой мэдээ