Э.Сноуден АНУ руу буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-18 11:28:20
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadou/. АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Эдвард Сноуден хэрэв шударга шүүх ажиллагааны баталгаа олговол АНУ-д буцаж очих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


“Би АНУ-д буцаж очихыг хүсэж байна. Энэ бол миний туйлын зорилго юм” гэж тэрбээр “CBS” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр, “Хэрэв би амьдралынхаа сүүлийн хугацааг шоронд өнгөрүүлэхээр бол миний цорын ганц шаардлага шүүх шударга байх явдал. Гэвч АНУ-ын Засгийн газар үүнд баталгаа гаргаагүй учир олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах энэ үйл ажиллагаа надад үйлчлэхгүй байх” гэж хэлсэн байна.


Мягмар гарагт түүний бичсэн “Байнгын бүртгэл” ном хэвлэгдэх аж.  


АНУ-ын Засгийн газрын урт хугацааны хяналтын хөтөлбөрийн талаарх олон мянган нууц баримтуудыг дэлгэсэн Э.Сноуденыг тагнуул хийсэн хэргээр буруутсан бөгөөд тэрбээр 2013 оноос хойш ОХУ-д орогнож байгаа юм. ОХУ түүний оршин суух хугацааг 2020 он хүртэл сунгажээ.

Холбоотой мэдээ