Тосонцэнгэл суманд 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-17 23:09:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 320 хүүхдийн хичээлийн байрыг улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Урагшлах" компани барьж гүйцэтгэн ашиглалтад орууллаа.

Тосонцэнгэл сумын сурагчид анги танхимын хүрэлцээ муу, стандартын бус орчинд хичээллэж байсан үе ард үлдэж шинэ сургуультай болсондоо талархаж буйгаа хэлж байлаа. Мөн тус суманд ахмадын өргөөний барилгыг 100 сая төгрөгийн санхүүжилтээр барьж дууссан бөгөөд удахгүй 20 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг 1.8 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлж бүтээн байгуулалт өрнөсөөр байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ