Соёлын өв тээгчдийн үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:32:24

Дорнод аймгийн ХДТ-т Соёлын өв тээгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ өнөөдөр хийлээ. Боловсрол соёлын газраас санаачлан зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд 20 гаруй хүн бүтээлээ “сойжээ”.

Соёлын өв тээгч гэдэгт биет болон биет бус урлаг соёлын өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийг хэлдэг. Биет өвд уран дархан, дахин давтагдашгүй бүтээл туурвидаг урлаг соёлынхон ордог тухай үзэсгэлэнг зохион байгуулагч ярьж байлаа.

Энэ өдрүүдэд тус аймагт “Соёлын бүтээлч үйлдвэрлэл орон нутгийн хөгжилд” сэдэвт сургалт болж соёлын ажилтнууд хамрагджээ. Vургалтаар соёлын өвийн хадгалалт хамгаалалт хийгээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замын талаар оролцогчдод ойлголт өгөх зорилготой юм. Сургалтыг СУИС-ийн багш нар ирж удирдан явуулж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ