Дэлхийн гар урлалын зөвлөлд Монголын гар урчууд нэгдсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-17 11:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Коканд хотод "International festival of handicrafters Kokand-2019" олон улсын гар урлаачдын наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болсон байна. Энэ наадамд Соёлын Өвийн Үндэсний төвийн дэмжлэгээр  Соёлын өвийн харилцаа холбооны зөвлөл ТББ-ын төлөөлөл оролцоод ирлээ.  

Узбекистан улсын Коканд хотод дэлхийн  78 орны 300 гаруй гар урлаач оролцож, бүтээлээ дэлгэн үзүүлснээс гадна   эрдэм шинжилгээний хуралд 62 судлаач илтгэл хэлэлцүүлжээ.  1974 онд байгуулагдсан Дэлхийн гар урлаачдын зөвлөлөөс Коканд хотыг дэлхийн гар урлалын хотоор зарлаж тус хотод наадмыг хоёр  жил тутам зохион байгуулахаар болж Монгол Улсын Соёлын өвийн харилцаа холбооны зөвлөл ТББ нэгдсэн байна. 


Холбоотой мэдээ