Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-16 18:25:01
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. “Факсай” хар салхины улмаас Японы Чиба мужид 80 гаруй айл өрх цахилгаангүй байна гэж Токио хотын Эрчим хүний компани мэдэгджээ.


"Хохирлын хэмжээ их байгаагийн эрчим хүчийг сэргээхэд хүндрэлтэй байна. Гэвч энэ сарын 27-н гэхэд тус мужийн цахилгаан эрчим хүчийг бүрэн сэргээнэ" гэж Токио Цахилгаан эрчим хүчний компаниас мэдэгдсэн байна.


Өмнө нь Чиба болон бусад зургаан мужийн 935 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй болсон талаар мэдээлж байсан билээ. Даваа гаригт Чиба мужийн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас Татеяма болон Минамибосо хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.



Холбоотой мэдээ