Хэрлэн нэгдүгээр цэцэрлэг герман мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-16 14:12:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ууган нэгдүгээр цэцэрлэг энэ хичээлийн жилд герман мэргэжилтнийг урьж ирүүлэн хамтран ажиллаж байна.

Мэргэжилтэн энэ сарын 3-наас 21 хоногийн хугацаатай ажиллаад буцах аж. Ингэхдээ эко цэцэрлэг болох зорилт тавьсан тус хамт олонд мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх гол зорилготой юм байна. 

Тус цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд Герман улсын “Ахмад мэргэжилтний холбоо”-той мөн хамтран ажиллажээ. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнийг урьж авчран хоёр улсын цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн ижил болон ялгаатай талыг харьцуулж, харилцан суралцах, уялдаа холбоог сайжруулах, түгээн дэлгэрүүлэх тал дээр 21 хоног хамтран ажилласан байна. Энэхүү ажил нь үр дүнгээ өгч 2018-2019 оны хичээлийн жилд суралцагч нэг бүрийнхээ амжилтыг ахиулах зорилгоо биелүүлж, хүүхдийн сурлага хүмүүжлээр аймагтаа 95 хувиар тэргүүлсэн байна.

Хэрлэн нэгдүгээр цэцэрлэг нь энэ хичээлийн жилд нийт 32 багш ажилтан, 330 гаруй суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ