Булган аймагт хэрэгцээт хадлангийн 31,0 хувийг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-12 23:11:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 36,4 мянган тонн хадлан бэлтгээд байна.

Ирэх өвөл, хаврыг өнтэй давахад шаардлагатай 88,5 мянган тонн өвсний 31,0 хувийг бэлтгэжээ. Энэ сарын 11-ний байдлаар бэлтгэсэн өвсний 60 шахам хувийг буюу 21,0 мянган тонн хадланг хоёр сумынхан буюу Тэшиг, Хутаг-Өндөр суманд бэлтгэсэн мэдээ байна. Тэшиг сум 12,5, Хутаг-Өндөр сум 7,6, Сэлэнгэ сум 3,6 мянган тонн хадлан аваад байна. Харин энэ жилийн газрын гарц тааруу, бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд энэ намрын хадлан бэлтгэлийн ажил эхлэл төдий байгаа аж. 

Холбоотой мэдээ