Туркт жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 11:37:17

ИСТАНБУЛ. /Xinhua/. Курдын Хөдөлмөрийн намын босогчидтой тэмцэж буй Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын ажиллагаа болон бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэн нэг сая орчим турк өчигдөр терроризмыг эсэргүүцэн жагсчжээ.

“Сая сая хүний амьсгал, терроризмын эсрэг нэгэн дуу хоолой” уриатай жагсаал өчигдөр Европын нутагт ордог хотын түүхэн хойгт орших “Йеникапи” талбайд болсон байна.

Долдугаар сарын сүүлээр Туркийн аюулаас хамгаалах хүчний 150 албан хаагчийн амийг хөнөөсөн зэргээр Курдын Хөдөлмөрийн намын босогчдын хүчирхийлэл газар авч, улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болсон билээ.

Террористуудад ямар ч өршөөл үзүүлэхгүй бөгөөд тэдний голомтыг устгаж, мөрдөн мөшгих болно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган жагссан олонд хандан мэдэгдсэн байна.

Ирэх 11 дүгээр сарын 1-нд товлосон ээлжит бус сонгуулиас өмнө Режеп Тайип Эрдоган дэмжигчдийн хүрээгээ өргөжүүлэх боломжгүй болсон хэдий ч өөрийн Шударга ёс, хөгжлийн намын төлөө санал өгөхийг иргэддээ уриалж, нэг намд 550 суудал өгөхийг хүссэн байна. Мөн тэрбээр, 11 дүгээр сарын 1-нд түүхэн шийдвэр, хүчин чармайлт гаргахыг та бүхнээс би хүсэж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд