Замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг хүүхдүүдэд олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газрын Замын
цагдаагийн тасгаас 2019-2020 оны хичээлийн жилд хүүхдийг зам тээврийн осол,
гэмт хэрэг, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын
сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу сургуулийн хүүхдүүдийг замын
хѳдѳлгѳѳнд аюулгүй зѳв оролцох дадлыг багаас нь зѳв эзэмшүүлэх, эцэг, эх, асран
хамгаалагч, багш нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хийх юм байна. Мөн
өдөр бүрийн сүүлийн хичээлийн цагийн таван минутыг багш нар хүүхдийн сэтгэхүйн
онцлогт таарсан хууль, эрх зүйн мэдлэг олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангаж хөдөлгөөнд оролцох талаар сургалт зохион байгуулахаар тусгажээ. Харин
Замын Цагдаагийн тасгаас багш нарт арга зүйн зөвлөгөөг өгөх юм байна. Завхан аймагт ерөнхий боловсролын 29 сургуульд 14530 гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд
ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад
анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцгүй,
гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох,
ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр
явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг., сургууль, цэцэрлэг
орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг,
эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг
болон гэртээ харьдгийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд
оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй оролцох
заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг
нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцөлийг бий
болгож байна. Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд
хүүхдүүд гадуур зугаалах, дэмий сэлгүүцэх, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын
ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл бий. Иймд өдөр бүрийн
таван минутын хичээл хүүхдүүдэд зөв дадлыг бий болгож чадна хэмээн аймгийн
Замын Цагдаагийн тасгаас мэдээлэв.