Хүүхдийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээнд БЗД-ийн баг тэргүүллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-10 10:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын YI наадмын шигшээ тоглолтууд Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд хүндийн өргөлтийн АШТ-ий нэгдсэн дүн өчигдөр гарлаа.


ОУХМ А.Отгонжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг 413 оноогоор тэргүүн байрт шалгарч Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг 411 оноо, ОУХМ Д.Чинзориг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн баг 394 оноотой 2, 3 дугаар байрт шалгарчээ.

Хүндийн өргөлтийн төрөлд охидын 36 кг, 40 кг, 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, хөвгүүдийн 49 кг, 55 кг, 61 кг 67 кг, 81 кг, +81 кг гэсэн жинд өрсөлдсөн. Тэмцээний эрэгтэй төрөлд өрсөлдсөн Ч.Амартүвшин, У.Амарбаяр, Б.Чингүүн, Б.Батжаргал нар, эмэгтэйд Б.Отгонтуул, Б.Эрдэнэзул, Ч.Анужин, Э.Ууганцэцэг, О.Баянтуул болон Г.Энэрэл нарын тамирчид рекорд амжилтыг тогтоолоо.

Харин БЗД-ийн тамирчин Б.Эрдэнэзул ОУХМ цолны болзол, СБД-ийн тамирчин Г.Болортуяа спортын мастер, СБД-ийн тамирчин Ч.Анужин, Хөвсгөл аймгийн тамирчин Э.Ууганцэцэг нар спортын дэд мастер болжээ.

Холбоотой мэдээ