Улаанбаатарт 23-25 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-10 07:40:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 9 дүгээр сарын 10-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ