"Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд явган аялал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-09 14:24:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Стрессгүй өдөр" явган аяллыг зохион байгуулсан байна.

Явган аяллын хүрээнд алба хаагчдад эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл өгч, "Яараад яахав дээ" нөлөөллийн аяныг жолооч нарт сурталчилжээ. Мөн "Атом молекул" бүлгийн тэмцээн, "Би юу вэ?", "Би хаана байна вэ" хөгжөөнт тэмцээн, шилдэг 16 бөхийн барилдааныг зохион байгуулж, оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараараа бусдыгаа манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулсан аж. Мөн алба хаагчид тэмцээн, уралдаан зохион байгуулсан газар болон автозам дагуу хог, хаягдлыг түүж цэвэрлэжээ. 

Холбоотой мэдээ