“21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг орчуулан гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-08 11:16:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд   Сингапурын Үндэсний их сургуулийн  Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг монгол хэлнээ орчуулан гаргалаа. 

Уг номын нээлт Төрийн албаны зөвлөлийн хурлын танхимд болж, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд,  УИХ, ЗГХЭГ, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, бусад төрийн албаны байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон номын зохиогч Зегер ван дер Вал, орчуулагч Ц.Даваадулам нар оролцов. Энэ шинэ ном  ХХI зуунд төрийн алба ажил хэргээ явуулдаг “хуучин” арга барилаа өөрчлөхийг шаардаж байгаа дэлхий нийтийн чиг хандлагыг авч үзжээ. Түүнчлэн 1995 оноос хойш төрсөн “унаган дижитал-Z” үеийнхэн төрийн албанд элсэж байгаа энэ цаг үед тэдний онцлог байдлыг судалж мэдэх талаар сонирхолтой санаануудыг уг номоос мэдэх боломжтой юм.

Төрийн албаны зөвлөлөөс хамгийн сүүлийн үеийн гэгдэх, олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгож, энэ чиглэлийн таван ч номын зохиогчийн эрхийг авчээ.  Үүний нэг  төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” ном аж.  “21-р зууны төрийн байгууллага, төрийн албаны удидрдах ажилтны төгс дүр төрх ямар байхыг энэ номд тод томруун тодорхойлжээ.


Энэ нь зөв ажлыг зөв хүнээр хийлгэж зөв үр дүнд хүрэх та бидний зорилгыг бататгаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хавар төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх үзэл баримтлал, стратегийн баримт бичиг боловсруулах ажлыг бидэнд даалгасан. Энэхүү бодлогын баримт бичгүүд, стратеги хүний нөөцийн удирдлагатай холбоотой журмууд, ялангуяа албан тушаалд тавигдах тусгай шаардлага эдгээр үзэл санааг тусгасан, монгол хөрсөнд буулгаж болохоор шинэ санаа дэвшүүлснийг эх хэлнээ хөрвүүлсэн нь цагаа олсон ажил болж байна” гэдгийг номын нээлтээр онцлов.

Холбоотой мэдээ