Жүдогийн тэмцээний ялагчдад шагнал гардуулах ёслолд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-06 14:52:31

ВЛАДИВОСТОК. /TASS/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар өнгөрсөн пүрэв гарагт Жигоро Каногийн нэрэмжит Жүдо бөхийн олон улсын тэмцээнийг үзэж сонирхжээ.


Тэмцээний дараа В.Путин, Ш.Абэ, Х.Баттулга, Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визер нар Орос, Монгол, Японы тамирчдад шагнал гардуулсан байна.


Ерөнхийлөгч В.Путин тэмцээнд оролцсон бүх хүмүүст баяр хүргэж, ОХУ-д хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлжээ. Түүнчлэн тамирчдын ажил амьдралд нь амжилт хүсэж, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл нь амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Хэдийнээ уламжлал болон тогтсон энэхүү тэмцээнийг В.Путин, Х.Баттулга, А.Шинзо нар гурав дахь удаагаа үзэж сонирхсон юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын спортын хөтөлбөрийн хүрээнд явагддаг энэхүү тэмцээнийг гурван улсын удирдагч өмнө нь 2017 болон 2018 онуудад үзэж сонирхож байжээ.

Холбоотой мэдээ