“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 08:34:31

Увс аймгийн ЗДТГ-аас ЭМГ-тайгаа хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэг, зарим сумын эмнэлгүүдэд 23 нэр төрлийн 367,6 сая төгрөгийн өртөг бүхий компьютер, тоног төхөөрөмж нийлүүлсэн юм.

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүлээлт үүсэх, давтан шинжилгээ хийх, дээд шатны эмнэлэгт шилжүүлэх зэргээр үйлчлүүлэгч нарт чирэгдэл учирч, бухимдал гардаг. Эдгээр байдлыг арилгахын тулд үйлчилгээгээ цахимжуулах, оновчтой зохион байгуулах ажлыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс үе шаттай зохион байгуулж эхэлжээ.

Энэ удаад төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг болон сумын эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх зорилготой “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгүүлж байгаа нь энэ аж. Ингэснээр шат шатны эрүүл мэндийн байгууллагууд цахимаар холбогдож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэх юм байна. Мөн алсын зайн оношлогоог бүрэн хэмжээнд хийх нөхцөл бүрдэх аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ