“Анч” дрон бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-09-05 15:13:41

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын Сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац 16 хавтгай дөрвөлжин метр тор шидэж, бусад дрон эсвэл жижиг нисэх онгоцны ажиллагааг идэвхгүй болгодог “анч” дроныг бүтээсэн байна.


Хятадын Зэвсэгт хүчний цахим хуудсанд мэдээлснээр, торонд орсон дрон хүчээ алдаж, газарт унах ажээ. Уг дрон нь дангаар ажиллах чадвартай хэдий ч Хятадын батлан хамгаалахын системийн жижиг, удаан, доогуур нисдэг төхөөрөмжүүдтэй хамтран ажиллах боломжтой ажээ.


Өнгөрсөн наймдугаар сард Хятад улс шинэ технологийн өөр нэгэн дроныг танилцуулсан нь байг тодорхойлох чадвартай “LJ-I” дрон байсан юм. Хятад улс нь дроны технологи, ялангуяа жижиг, хямд өртөг бүхий дрон үйлдвэрлэлийн салбарт тэргүүлдэг байна. 

Холбоотой мэдээ