Говьсүмбэрт дөрвөн аймгийн есөн сумын хүүхдүүд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-09-05 13:57:17

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Улаанбаатараас зүүн урд зүгт 220 км-т оршдог Говьсүмбэр аймаг газар зүйн байршлаараа дөрвөн аймгийн есөн сумтай хиллэдэг аж.

Хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил,Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд тус аймгийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

Бусад аймгуудтай харьцуулахад төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, орон сууцны айл өрхүүд нь 24 цагийн халуун, хүйтэн ус хэрэглэдэг тул дэд бүтэц,нийгмийн болон эдийн засгийн өргөн хүрээний үйлчилгээнээс шалтгаалж Говьсүмбэр аймагт хүүхдээ сургах, мөн иргэд өөрсдөө энд ажиллаж хөдөлмөрлөх сонирхол их байдаг аж.

Худалдаа үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн тэлэлт нэмэгдэж, хүн амын суурьшил ихссэн тул Говьсүмбэр аймаг шинээр сургууль барих шаардлага гарч 2019 оны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургууль барихаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажлаа эхэлжээ.

Холбоотой мэдээ