Монголын таеквондочид IV байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-07 16:45:15

Казахстаны Алматы хотноо олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн болж манай баг тамирчид IV байр эзэлсэн байна.

Монгол Улсын үндэсний шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэнгээр ахлуулан, олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн хамт энэ удаагийн тэмцээнд оролцжээ. Манай таеквондочид гурван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр IV байрт шалгарлаа. Харин БНАСАУ, Казахстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ