Б.Жонсон: Бүх нийтийн сонгууль явуулахыг уриална

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-04 09:31:59

ЛОНДОН. /BBC/. Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргах үйл явцыг парламентын гишүүд дэмжсэн тохиолдолд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулахыг уриална гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


Мягмар гарагт гэрээгүй “Brexit”-ээс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг парламентын гишүүд олонхийн саналаар /328-321/ дэмжсэн байна.


Б.Жонсоны мэдэгдсэнээр, парламентын гишүүд гэрээгүй “Brexit”-ийн эсрэг санал өгсөн тохиолдолд шийдвэр гаргах эрхийг ард түмэнд олгож, бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах ажээ. 

Холбоотой мэдээ