Улаанбаатарт 23-25 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-04 08:03:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар салхитай байна.

2019 оны 9 дүгээр сарын 4-ний 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өмнөх өдрөөсөө сэрүүсч 23-25 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ