БНХАУ Өмнөд Суданд 1700 тонн цагаан будаа хандивлалаа

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-07 13:25:46

ЖУБА. /Xinhua/. Хүмүүнлэгийн хямралд нэрвэгдээд байгаа Өмнөд Суданд БНХАУ 1700 тонн цагаан будаа хандивлалаа.

Өмнөд Суданд суугаа Хятадын Элчин сайд Ма Цян хандивыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр үг хэлэхдээ “Өмнөд Суданд хүмүүнлэгийн байдал доройтож байгаад БНХАУ ихээхэн түгшиж байна. 2015 оны долдугаар сард хоёр орны Засгийн газрын хооронд хийсэн тохиролцооны хүрээнд энэ тусламжийг үзүүлж байна” гэж мэдэгджээ.

Мөн эрүүл мэндийн тусламжийг удахгүй үзүүлэх бөгөөд үүнийг Өмнөд Суданы Засгийн газрын агентлаг болох Тусламж болон сэргээн босголтын комисст олгоно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир болон түүний орлогч асан Риек Мачар нар огцорсны дараа буюу 2013 оны 12 дугаар сард тус улсад иргэний дайн дэгдсэний улмаас суданчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа зогссон билээ.

Тус улсад нүүрлээд байгаа зарим тулгамдсан асуудлыг зохицуулахад БНХАУ тусламж үзүүлнэ гэж Элчин сайд Ма Цян мэдэгджээ.

Харин Өмнөд Суданы Хүмүүнлэгийн асуудал хариуцсан сайд Авут Дэн Ачуил БНХАУ-ын тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд "Хятадын тусламж олон иргэдийн амийг аварч, тэдний зовлонгоос нимгэлэх бөгөөд өмнөд суданчууд БНХАУ-ын тусыг хэзээ ч мартахгүй" гэж онцлон дурдлаа.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ