"Оросын төмөр замууд" жолоочгүй цахилгаан гал тэрэг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-28 15:12:48

МОСКВА. /TASS/. “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг жолоочгүй хурдны цахилгаан галт тэргийг Щербинка хотын туршилтын зам дээр анх удаа туршжээ.


Туршилтын үеэр галт тэрэг ослын нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байгааг шалгахын тулд зам дээр зориудаар хиймэл хүн тавьжээ. “Хараацай” гэх нэртэй уг галт тэрэг хиймэл хүний өмнө автоматаар зогссон байна.


Урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу галт тэргийг явуулдаг ухаалаг систем бүхий анхны галт тэргийг “Уралын зүтгүүрүүд” үйлдвэр /Синара групп болон Siemens компанийн хамтарсан үйлдвэр/ “Оросын төмөр замууд” нийгэмлэгт зургадугаар сарын сүүлээр хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ