Хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Тейлор Свифт тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-27 14:48:55

НЬЮ-ЙОРК. /Forbes/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Тейлор Свифт 185 сая ам.долларын орлогоороо тэргүүлжээ. 


Дуучин бүсгүй орлогынхоо ихэнх хэсгийг “Reputation Stadium Tour” аялан тоглолтын ашгаас олсон байна. Зөвхөн АНУ-д гэхэд 266 сая ам.долларын тасалбар борлуулжээ. Үүнээс гадна, Свифт дуу бичлэгийн “Republic Records” студитэй ашигтай гэрээ байгуулсан бөгөөд “Lover” шинэ цомгийнхоо борлуулалтаас их хэмжээний орлого олох төлөвтэй байна.


Жагсаалтын хоёрдугаарт, энэ жил 81 сая ам.долларын орлого олсон дуучин Бейонсе бичигджээ. Гуравдугаарт, жилийн орлого нь 62 ам.доллароор хэмжигдсэн дуучин Рианна орлоо.


Forbes-ийн жил тутмын жагсаалтын эхний аравт мөн Кэтти Перри /57.5 сая ам.доллар/, Пинк /57 сая ам.доллар/, Ариана Гранде /48 сая ам.доллар/, Женнифер Лопес /43 сая ам.доллар/, Леди Гага /39.5 сая ам.доллар/, Селин Дион /37.5 сая ам.доллар/, Шакира /35 сая ам.доллар/ нар багтжээ.


Хамгийн өндөр орлоготой 10 дуучны нийт орлого 654.5 сая ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 28.5 хувиар их тоо аж.


Холбоотой мэдээ