Дижитал татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБИАРРИЦ. /TASS/.
Дижитал татварын асуудлаар Франц болон Америк
тохиролцоонд хүрч чадсан хэмээн “Их-7” бүлгийн дээд хэмжээний
уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээний дараа Францын Ерөнхийлөгч Эмманюэль
Макрон мэдэгдсэн байна.
“Францын дижитал татвартай холбоотой
асуудал ихээхэн бухимдал дагуулсан. Бид тохиролцоонд хүрсэн гэж би бодож байна.
Франц асуудлыг олон улсын түвшинд зохицуулахыг зорино. Санхүүгийн дүрэм
журмыг уялдуулахын тулд бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн
байгууллагад 2020 онд хэлэлцээр байгуулахад хамтран ажиллана" хэмээн тэрбээр хэлжээ.
Европын комиссын санал болгосон татварын төсөл Европын Холбооны эдийн
засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дэмжлэгийг авч чадаагүйтэй
холбоотойгоор Франц улс үндэсний дижитал татвар ногдуулжээ. Энэ бол түр зуурын
арга хэмжээ бөгөөд энэ асуудал олон улсын түвшинд шийдэгдвэл Франц татвараа
цуцлах болно хэмээн тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон нэг бус удаа мэдэгдэж байсан
юм.