Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-26 16:22:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулалтад 69 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлснээс 21 төсөл шалгарчээ.  

Тус аймгийн Засаг даргын захирамжаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулан иргэдийн  төслийг хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 69 иргэн, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөг санхүүжилт хүссэн төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгаруулжээ. Үүнд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5, хүнсний чиглэлээр 7, ахуйн үйлчилгээний чиглэлээр 6, барилгын чиглэлээр 1, ХАА-н чиглэлээр 2 төсөл шалгарчээ. Төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс арилжааны ХААН банкинд 613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл, Төрийн банкинд 158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, Хас банкинд 220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл тус тус хүргээд байгаа ажээ. 



Холбоотой мэдээ