Жүдоч М.Уранцэцэг Токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-25 19:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж байгаа дэлхийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр, хэсгийн аваргын төлөө эх орон нэгт, олимпын хүрэл медальт, Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдаж ялсан. Улмаар Украины жүдоч Дариа Белодид цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мелани Клементтэй барилдаж гарт өчих мэхээр цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.

Холбоотой мэдээ