Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн тэмцээн Улаанбаатарт болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-08-23 12:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийслэлд 3х3 сагсан бөмбөгийн “ММС Sukhbaatar challenger” хэмээх нэртэй олон улсын мэргэжлийн Гран при тэмцээн есдүгээр сарын 13-14-нд болно.


Бөхийн өргөөнд зохион байгуулах тус тэмцээнээс “Токио 2020” олимпын наадмын эрхийн оноо олгох юм байна.


Энэхүү тэмцээнд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд оролцох бол Сербийн алдарт “Нови Сад”, “Лиман”, АНУ-ын “NY Harlem” зэрэг шилдэг багууд Монголд хүрэлцэн ирэхээр болжээ. Мөн уг тэмцээнд 3х3 сагсан бөмбөгийн  спорт их хөгжсөн 10 орны баг тамирчид оролцох юм.

Холбоотой мэдээ