Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-22 12:38:57

НЬЮ-ЙОРК. /People/. Америкийн кино найруулагч Квентин Тарантино анх удаа аав болж, үрийн зулай үнэрлэнэ хэмээн “People” сэтгүүл мэдээлжээ.


“Удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаадаа туйлын баяртай байна" хэмээн найруулагч Квентин Тарантино болон түүний гэргий Даниэл нар мэдэгдсэн байна.


Найруулагч К.Тарантино Израилийн дуучин, загвар өмсөгч Дэниэл Пиктэй өнгөрсөн онд гэрлэсэн юм. Тарантино “Inglourious Basterds” киногоо танилцуулахаар Израил улсыг зорих үеэрээ анх эхнэртэйгээ танилцаж байжээ. Гэр бүлийн оронд уран бүтээлийг сонгосон тэрбээр 56 насандаа Пиктэй хуримласан нь анхны гэрлэлт нь байсан аж.  

Холбоотой мэдээ