Их Британийн Консулын газрын ажилтныг Шэньжэн хотод баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-21 17:21:35

ВАШИНГТОН. /Reuters/. Хонконг дахь Их Британийн Консулын газрын ажилтныг Шэньжэн хотод баривчилсан гэх мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам нотолжээ. Энэ тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Их Британийн иргэн хууль зөрчсөн учир баривчилжээ. Тэрбээр үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.  


Консулын газрынх нь ажилтан Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэн хотоос Хонконг руу буцах замдаа баривчлагдсан талаарх мэдээлэлд санаа зовниж байгаагаа Их Британийн эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ. “HK01” цахим хуудсанд мэдээлснээр, 28 настай Саймон Чэн наймдугаар сарын 8-нд ажил хэргийн уулзалтад оролцохоор Шэньжэн хот руу явсан байна. Тэрбээр тэр өдөртөө буцаж ирэхээр төлөвлөж байсан боловч холбоо бариагүй бөгөөд Хятадын эрх баригчид Чэнийг шалган нэвтрүүлэх цэг дээр баривчилсан байж магадгүй гэж түүний найз бүсгүй тус цахим хуудсанд мэдээлжээ.   

Холбоотой мэдээ