Бахрейн Персийн хойгийн асуудлаарх эвсэлд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-20 14:18:41

ВАШИНГТОН. /TASS/. Бахрейн улс АНУ тэргүүтэй Персийн хойгийн бүс нутаг дахь навигацийн эрх чөлөөг хангах асуудлаарх олон улсын эвсэлд нэгдэн орсон анхны Арабын улс болжээ. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын удирдагч, генерал Кеннет Маккензи мэдэгдсэн байна.   


“Бахрейны Хаант улс Их Британи, АНУ-тай нэгдэж, навигацийн эрх чөлөөг хамгаалах, тэнгисийн аюулгүй байдлыг дэмжих, бүс нутагт хурцадмал байдлыг намжаах үйл хэрэгт идэвхтэй оролцох шийдвэр гаргасныг өндрөөр үнэлж байна. Навигацийн эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн түрэмгийллийг таслан зогсооход үзүүлэх Бахрейн дэмжлэгийг бид өндрөөр үнэлж байна. Чөлөөт худалдааны урсгалыг заналхийлэх нь олон улсын шийдвэрийг шаардсан олон улсын асуудал бөгөөд Бахрейн улс энэ шийдвэрийн нэг хэсэг болж байгаад бид баяртай байна” хэмээн тэрбээр хэлжээ.  

Холбоотой мэдээ