Бүрд сум 4500 га талбайд оготно устгах ажил хийжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-20 15:07:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүрд сум энэ жил есөн тонн бактержуулсан будаа цацаж үлийн цагаан оготнотой тэмцжээ. ХХААЯ-ны санхүүжилтээр хөдөөгийн дөрвөн баг тус бүрт 1.7, сумын төвд 0.2 тонн будааг нийт 3500 га бэлчээрт технологийн дагуу цацаж, үлийн цагаан оготны устгал хийсэн байна.

Мөн орон нутгийн төсвөөр хоёр тонн бактержуулсан будаа авч, малчдад хуваарилж 1000 га бэлчээрт цацсан бөгөөд нийт есөн тонн бактержуулсан будаагаар 4500 га бэлчээрийн мэрэгч оготнотой тэмцээд байгаа аж. Уг ажилд “Хүнсний талон”, “Нийтийг хамарсан ажил” хөтөлбөрт хамрагдсан иргэдийг татан оролцуулжээ.

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 1 сая 260 мянган га талбайд үлийн цагаан оготно тархсан гэх судалгааг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан бөгөөд Зүүнбаян-Улаан, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Хархорин, Тарагт суманд хамгийн их тархацтай байна.

 

Холбоотой мэдээ